Tuesday, July 26, 2011

Чимээгүй хайр

Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ.

Monday, July 4, 2011

♥ ♥ ♥

Бие холдвол сэтгэл холдоно гэж хүн болгон хэлдэг ч энэ үгэнд итгэхийг үнэхээр хүсдэггүй. Ер нь ч тэгээд одоо үед интернет гэж сайхан юм байхад хаана ч байсан дэргэд юм шиг харьцах боломжтойгоос хойно сэтгэл хөрнө ч гэж юу байхав.
Бараг охин болгоны хүсэл үлгэрийн ханхүүтэй учраад түүгээрээ гүнж шиг хайрлуулж, аз жаргалтай амьдрах байдаг байх. Миний хувьд ч гэсэн 10 жилдээ иймэрхүү л юм мөрөөдөж, жинхэнэ төгс хайртай учрахыг хүсдэг байсан. Хорвоо дээр төгс зүйл гэж байдаггүй ч жинхэнэ юм гэж байдаг болохоор төгс биш ч жинхэнэ хайр гэж байдаг юм билээ. Түүнийхээ л хажууд би өөрийнхөөрөө байж, түүнийг харахаар л нүүрэнд минь баясал тодорч, аз жаргалтай байдаг болохоор тэр минь яалт ч гүй миний хайр. Түүнээсээ хайртай гэдэг үгийг хүссэнээрээ олон сонсдоггүй ч ховорхон хэлдэг хэдэн үг нь түүний минь хайрыг дэндүү их мэдрүүлдэг болохоор илүү их үнэ цэнэтэй байдаг.

***

Амьдралд ганцхан тохиох анхны минь хайр
Авсан амьсгал болгоны минь утга учир чи
Зүрхэнд цохилох хором бүрийн эзэн чи
Зүүдэнд минь гэрэлтэх саран чи
Энэ нас дуусаад ахин төрсөн ч
чамайгаа хайж олоод дахиад л хайрлана
Энэ л хоромд чамайг тэврээд мянган жил байхсан
Хорвоод нэг нар байдгийн адил
зүрхэнд минь гэрэлтэх ганцхан наран чи

Авьяастай хүний хэдэн мөрт хэхэ ^^
: