Thursday, March 31, 2011

Би зүгээр л амьдармаар байна

Амьдрах сайхан. Хэн нэгнээр хайрлуулж, хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж амьдарна гэдэг мэдээж хамгийн сайхан. Гэхдээ бас бодоод үзэхээр хайр байхгүй байсан бол шаналал гэж байхгүй байхсан...Санаа зовох зүйлгүй амьдарна гэдэг сэтгэлд амар ч бас нөгөө талаасаа ямар ч эрмэлзэлгүй сонирхолгүй ч юм шиг. Гэвч заавал шаналан шаналан хүнийг хайрлах хэрэг байдаггүй бололтой...
Би зүгээр л амьдармаар байна.... Хэний ч мэдэхгүй тийм нэг алс руу нисмээр ч юм шиг....

Таны танихгүй нэгэн охин...

Sunday, March 20, 2011

Чамд зориулав



Чамайг бодохоор сайхан дурсамжууд санагдах юм
Чин сэтгэлээсээ байсан хүүхэд нас минь бодогдох юм
Нүдээ анихаар тэргэл сар, цастай цав цагаан шөнө
Нэг л уужимхан, цэнгэг агаар үнэртээд л
Бас гитарын зөөлөн аялгуу
Сэтгэлээсээ дуулсан тэр нэг дуу
Сэтгэлээсээ ширтэж байсан тийм нэг харц
Энэ бүхэн хиргүй ариухан хүүхэд насны учрал болохоор
Эргээд буцахгүй цаг хугацаа учраас
Зүрх гэдэг зоорины гүн гүнзгийд
Зуун жилийн настайгаар дарагджээ

Monday, March 14, 2011

Ambition

Энэ үгийг уг нь багаасаа хэрэглээд сурчихсан бүр дадал болчихсон байсан хэрнээ яг мөн чанар, утгыг нь огт мэдэхгүй, бүр буруу ойлгож явсан байх юмдаа, харамсалтай...
Өнөөдрөөс эхлээд АМБИЦИ гэдэг энэ үгийг хэзээ ч мартахааргүйгээр тод санаж авлаа гэж. Яг яс ярихын бол энэ амбицийн тухай түрүүчийн семестерт бүхэл бүтэн лекц болгож үзчихсэн байдаг нь бүүүүр уур хүрмээр юмаа. Миний хайнга зангийн л алдаа байх л даа. Гэхдээ л өнөөдрөөс би зөндөө их зүйл сурч авлаа.

Tuesday, March 8, 2011

Хэн ч амжилтын шатаар гараа кармандаа хийгээд гарч байгаагүй


Энэ үгийг миний нэг шинэхэн найз бас дүү, нэг нутгийн бүр нэг сургуулийн за ер нь бараг л хуучны танил гэж болохоор тийм хүүхэд хэлж өглөө. Афоризм гэдэг үгийг нэгдүгээр курст байхдаа анх сонсоод яг юу байдаг юм бол гэж их гайхаж байснаа бодвол одоо афоризм цуглуулж, өөрийн Slogan болгох дуртай болчжээ.Энэ үг одоо нэг хэсэгтээ л миний Slogan байх байхаа. Би мөрөөдөх дургүй. Яагаад гэвэл би зорилготой амьдрахыг илүүд үздэг.

Continue...


10-р ангиа төгсөөд удаагүй байтал хүүхэмсэг хойд эцгийнхээ тэнэг үйлдлээс болоод хамт амьдрах аргагүй болсон охин гэрээ орхиж ганцаараа буцаад хотыг зорино. Ээжийгээ орхих түүний хувьд хэцүү байсан ч хайрттайгаа уулзана гэхээс хөл нь газар хүрэхгүй баярлаж байв. Хотод ирээд 1 CD-ний дэлгүүрт ажилд орсон бөгөөд түүний хувьд хайртынхаа CD-г борлуулах юу юунаас илүү сайхан байлаа. 1 орой хайртай залуугийнхаа хөгжим тоглодог club-д түүний тоглолтыг үзэж байгаад түүнийхээ харцанд өртөн үдшийг хамт өнгөрөөх боломж олдов. Ингээд 2 өдөр хайртай залуугийнхаа хамт үүлэн дээгүүр хөвөх мэт жаргалтай байсан боловч хонгорхон бүсгүйн хувьд энэ жаргал нь удаан үргэлжилсэнгүй.Сүйт бүсгүйтэй залуугийн нэг удаагийн зугаа болоод жирэмсэн болж үлдснээ мэдээд түүний хувьд тэнгэр хөрвөх шиг л боллоо. Гэвч хөөрхий бүсгүйн зовлон ингээд дууссангүй хорвоо дээрх ганц ээж нь хүртэл түүнийг үүрд орхин одлоо...

Ер нь би бодлоо л доо. Киног үзээгүй хүмүүс олон байгаа байх. Тийм болохоор миний энэ нийтлэлийг уншаад үзэхээ байчих ч юм билүү. Хүний оюуны өмчийг хулгайлсан хэрэг болох байх. Тиймээс үргэлжлэлийг киноноос үзээрэй гээд орхихоор шийдлээ. lol ^_^

Monday, March 7, 2011

"Үл таних эмэгтэй" киног үзээд төрсөн сэтгэгдэл


"Сэтгэл хэмээх эрхтэнд зориулав" гэсэн өвөрмөц тодотголтой энэхүү киноны шторкийг үзээд бас хүмүүсийн ярианаас гоё кино гэсэн яриаг сонсоод харанхуй шөнө болсон хойно сүүлийн үзвэрийг нь зорин зорин очиж үзлээ. Уг нь зөндөө уйлна гэж бодоод асар их бэлтгэлтэй очсон боловч би тийм уярамтгай биш болчихсон юм уу, эсвэл кинондоо бүрэн орж чадаагүй ч юм уу ямар ч байсан уйлалгүй байсаар байгаад гараад ирсэн. Гэхдээ тэглээ гээд кино таалагдаагүй гэсэн үг бас биш л дээ. Киноны хувьд хүнд тэр тусмаа эмэгтэй хүнд асар их зүйл бодогдуулахаар кино болсон байлээ. Уг нь би хүнийг хэр их хайрлана төдий чинээгээрээ хайрлуулна гэж боддог байсан боловч энэ киног үзээд тийм биш байдаг юм байна гэж бодох болсон. Өөрийнх нь нэрийг ч мэдэхгүй, эмэгтэй хүнийг нэг удаагийн салфетка мэт үздэг ахимаг насны Дон Жуан шиг залууг өөрөөсөө илүү хайрласан ч түүний нэг удаагийн зугаа болоод өнгөрсөн өрөвдөлтэй эмэгтэйн нэг насны амьдрал зөвхөн тэр залуугийн төлөө байсан нь харамсалтай. Түүнд өөрийн нандин бүхнээ зориулж хамаг сэтгэлээ өгсөн хэрнээ хариуд нь юу ч нэхээгүй өнчин дурлалын түүх.

Ээждээ баярын мэнд хүргэе


Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Friday, March 4, 2011

Хайрт найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе

Тэнгэрийн солонгонд өнгө нэмэх гэж
Энгэрийн цэцэгст дэлбээ нэмэх гэж
Үдшийн оддод гялбаа нэмэх гэж
Үлээх салхинд сэвшээ нэмэх гэж
Дутуу орчлонгийн дундуурыг нөхөж
Дуугаа хадааж чи төржээ
Дуулим хорвоо бүтэн болж
Дуулсан дууг чинь дагаж аялжээ

Хайрт найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг чангаас чанга тэврэлтийн хамт бэлэглэе.

Хүн бүрт улаан сарнай...


Блог маань өнөөдөр албан ёсоор нээгдэж байна. Энэ бол интернетээр хэсэж элдэв сонин хачныг сонсох дуртай миний хувьд тэнэж тэнэж орж ирээд тухлан амрах бяцхан гэр минь байх болно. Өөрийн дотоод ертөнц болон, виртуаль ертөнцийн сонин хачингаар бяцхан өргөөгөө тохижуулах болохоор та бүхэнд таалагдана гэж найдъя.
За тэгээд блогоор маань зочилсон хүн бүрт гал улаан сарнай бэлэглэе.
Хүндэтгэсэн Г.Золзаяа
: