Friday, January 13, 2012

Хосууддаа

Би хэдхэн хоногийн өмнө намайг үргэлж ойлгож, дэмжиж байдаг эгчээсээ их гоё үг сонсоод миний нийтлэлийг уншдаг хүн бүрийг бас мэдээсэй гэсэн үүднээс оруулахаар шийдлээ. Хосууд яагаад муудалцдаг, яагаад салдаг вэ гэхээр хүн болгон бие биенийгээ ойлгохгүй, тохирохгүй болоод л гэж хариулдаг. Гэхдээ яг үнэндээ бие биенийгээ хангалттай хайрлаж чадаагүй болохоор л салдаг гэнэ.
Хосууд муудалцахаараа урьд нь түүнийгээ ямар ихээр хайрлаж байснаа мартаад зөвхөн түүний муу муухайг олж харан, хэзээ ч бүдгэрэхээргүй толбыг л үлдээдэг. Мэдээж маргаангүй амьдрал гэж байхгүй, үл ойлголцолгүй амьдрал нэг талаараа утгагүй байж болох ч хосууд минь аль болох бие биенийгээ ойлгож хайрлахыг хичээгээрэй.
За жишээн дээр тайлбарлавал чи өөрийнхөө хайртай хүнийг ГЭРЭЛ, харин өөрийгөө зүгээр л нэг АЯГА, харин аяганаас тусах сүүдрийг хайртынхаа дутагдал гээд төсөөлөөд үздээ. Хэрвээ тэр гэрэл чам руу ойртох тусам чиний сүүдэр тодорч, холдохын хэрээр бүргэрэх болно. Энэ нь та хоёр бие биендээ ойртож, таньж мэдэхийн хэрээр чи хэдий тод харагдах боловч нөгөө талдаа сүүдэр улам тодорч чи түүний алдаа дутагдал, өө сэвийг улам ихээр анзаарна гэсэн үг. Хэрэв тэр сүүдэр тодорсоор байх юм бол чи гэрлээс зугтаж, харанхуйд нуугдахыг хүснэ. Энэ л хосуудын салах шалтгаан гэнэ. 
Тэгвэл ингэхгүйн тулд, ардаа сүүдэр тусгахгүйн тулд яах ёстой юм болоо? Үүний хариулт маш энгийн. Чи зүгээр л ГЭРЭЛТ!!! Ингэж чадвал чиний ард хэзээ ч сүүдэр тусахгүй, та хоёр улам илүү гэрэлтэх болно. Ингэхээр яаж гэрэлтэнэ гэж??? гэж гайхаж байж магадгүй. Чи зүгээр л түүнийгээ одоогийнхоосоо арай илүү хайрлахад л болно. Яагаад чиний хайрт гэрэлтээд, чам руу улам тэмүүлээд байна вэ гэвэл чамайг хайрласан учраас л гэрэлтэж, тэмүүлж байгаа юм шүү дээ. 
За ингээд ганцаараа нисэж байгаа хунгаас хосоороо нисэж яваа нугас илүү үзэсгэлэнтэй харагддаг болохоор хосууд минь аз жаргалыг түүнээсээ нэхэх биш өөрөөсөө хайж, үргэлж хамтдаа байгаарай. Ингээд энэ нийтлэлээ "Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол хэзээ ч битгий алдаарай" гэдэг сайхан үгээр өндөрлөе.

6 comments:

  1. uneheer goy bichsen bna mi nz taalagdlaa..aldkug hicheenee

    ReplyDelete
  2. Gol ni bevy gereltej suuder tusgahgui bh heregtei. Biiiig like

    ReplyDelete
  3. Nevt gerelteh shuu

    ReplyDelete
  4. Yostoi uhaantai heljee egch chin... :)

    ReplyDelete
  5. Muu taluud muu zan aashaa erthen taniulaad yavbal udaan hugatsaanii daraa ter dutagdaluud ni il garsanaas anhnaasaa muu taluudaa il bolgood udur ireh tusam sain saihan ni garj bval az jargaltai amidarch boloh yum :P

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: