Sunday, December 4, 2011

Ус цэцэг 2



Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биенээ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр рүү цацан *энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя* гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, *Ус надад хайртай болов уу?* гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа. Цэцэг усанд: - Би чамд хайртай гэхэд ус: - Би ч гэсэн чамд хайртай гэв.

Sunday, November 6, 2011

Joker- Хос зүрх

Догдлоод байх юм, санаад байх юм, сайхан чамруугаа би тэмүүлээд байх юм Хоёр сэтгэл хослон нийлээд Хорвоод чи бид 2 дэндүү жаргалтай... Энэ дуунд нь хамгийн дуртай :D

Tuesday, August 9, 2011

Миний л үзэл бодол

Ид бие даалт ихтэй ачаалалтай үеэр хамгийн түрүүнд бодогдож байсан зүйл маань амралтаараа хотын энэ их стресс, дуу чимээнээс хол, юу ч бодолгүй толгойгоо full хоослоод бүтэн сар орчлонгоос тасарч амрана даа гэж бодогдож байлаа. Гэтэл энэ төлөвлөгөө маань эрс нурж хотын чимээнд амарч ч чадалгүй үлдсэн ч миний хувьд амьдралынхаа нэг шинэ хуудсыг нээж байгаадаа баяртай байна. Их ч олон зүйлийг сурч, мэдэж, мэдэрч байгаа болохоор энэ зун ололтоор дүүрэн зун болж байна. Саяхан нэг хүний ярианаас нэг үг нь маш их сэтгэлд хүрлээ.

Sunday, August 7, 2011

I just ...

Би хөөрхөн биш - зүгээр л золигийн эгдүүтэй...
Би амиа хичээгч биш - зүгээр л өөрийнхөө төлөө амьдарч чаддаг…
Би бүхнээс ухаантай биш - зүгээр л зарим нэг нь надаас мунхаг…
Би их зантай биш - зүгээр л бүгд рүү харж инээх хэрэггүй гэж үздэг...

Tuesday, July 26, 2011

Чимээгүй хайр

Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ.

Monday, July 4, 2011

♥ ♥ ♥

Бие холдвол сэтгэл холдоно гэж хүн болгон хэлдэг ч энэ үгэнд итгэхийг үнэхээр хүсдэггүй. Ер нь ч тэгээд одоо үед интернет гэж сайхан юм байхад хаана ч байсан дэргэд юм шиг харьцах боломжтойгоос хойно сэтгэл хөрнө ч гэж юу байхав.
Бараг охин болгоны хүсэл үлгэрийн ханхүүтэй учраад түүгээрээ гүнж шиг хайрлуулж, аз жаргалтай амьдрах байдаг байх. Миний хувьд ч гэсэн 10 жилдээ иймэрхүү л юм мөрөөдөж, жинхэнэ төгс хайртай учрахыг хүсдэг байсан. Хорвоо дээр төгс зүйл гэж байдаггүй ч жинхэнэ юм гэж байдаг болохоор төгс биш ч жинхэнэ хайр гэж байдаг юм билээ. Түүнийхээ л хажууд би өөрийнхөөрөө байж, түүнийг харахаар л нүүрэнд минь баясал тодорч, аз жаргалтай байдаг болохоор тэр минь яалт ч гүй миний хайр. Түүнээсээ хайртай гэдэг үгийг хүссэнээрээ олон сонсдоггүй ч ховорхон хэлдэг хэдэн үг нь түүний минь хайрыг дэндүү их мэдрүүлдэг болохоор илүү их үнэ цэнэтэй байдаг.

***

Амьдралд ганцхан тохиох анхны минь хайр
Авсан амьсгал болгоны минь утга учир чи
Зүрхэнд цохилох хором бүрийн эзэн чи
Зүүдэнд минь гэрэлтэх саран чи
Энэ нас дуусаад ахин төрсөн ч
чамайгаа хайж олоод дахиад л хайрлана
Энэ л хоромд чамайг тэврээд мянган жил байхсан
Хорвоод нэг нар байдгийн адил
зүрхэнд минь гэрэлтэх ганцхан наран чи

Авьяастай хүний хэдэн мөрт хэхэ ^^

Sunday, June 26, 2011

Хайраа шалгаад үзээрэй

Хайртай хүнтэйгээ хэр нийцтэй болохоо үүгээр шалгаад үзээрэй. Их хөгжилтэй юм билээ.

Friday, June 24, 2011

What's love?

Хайр гэж юу гэдэг асуултанд хүн бүр өөрийнхөөрөө хариулдаг. Хайрын тухай маш олон шүлэг дуу өгүүллэг байдаг ч  хайр бол яг ийм гээд хэлчихээр тогтсон тодорхойлолт байдаггүй нь гайхалтай. Миний хувьд хайрыг мэдэрсэн хэрнээ яг тийм гээд хэлчиж бас л чадахгүй л байгаад байгаам даа. Саяхан интернетээс афоризм хайж байгаад хайрын тухай маш өвөрмөц тодорхойлолт олж уншлаа. " Хайр гэдэг нь хамтдаа тэнэгтэхийг хэлнэ." гэнээ хэхэ. Мөн хайрыг түүний төлөө хэр их тэнэглэл хийж байгаагаар нь үнэлж болдог гэнэ. Гэхдээ хорвоо ертөнц дээр маш олон төрлийн хайр байдаг болохоор яг нэгдсэн тодорхойлолт болж чадахгүй ч 2 хосын хайр сэтгэлийн хувьд тохирсон тодорхойлолт ч юм шиг... Тэр тусмаа хайр нь дөнгөж эхэлж байгаа хосуудын хувьд бүр ч тохирох байж магадгүй.

Saturday, June 11, 2011

Human like Water

Блогоо эргэж тойролгүй асар их удчихжээ. Тэгээд тоосыг нь үргээж өөрийн бодлоосоо бичихээр шийдлээ.
Хаанаас ч билээ нэг ийм үг сонсож байлаа. " 3 стаканд ус яг ижил ус хийгээд 3 өөр өрөөнд оруулж тавьжээ. Тэгээд эхний өрөөнд оруулсан усанд байнга ус бол амьдралыг тэтгэгч эрдэнэ, усгүйгээр хүн хэзээ ч амьдарч чадахгүй гэх мэтчилэн магтаалын үгийг хэлдэг,  2 дохь өрөөнд оруулсан усанд үргэлж муу муухай бүхнийг хэлж, ус бол юу ч биш зүгээр л нэг хар ус төдий гэхчилэн муулдаг байжээ. Харин 3 дахь өрөөнд оруулсан усыг огт тоолгүй хаяад яг 7 хоногийн дараа нөгөө 3 стакантай усаа зэрэгцүүлж харьцуулахад эхний өрөөнд байсан ус тув тунгалаг, энерги сайтай рашаан болон хувирч, 2 дохь өрөөний ус бохирдож, муу энергийг шингээсэн байсан бол 3 дахь ус бүр ялзарч муудаад өмхийрсөн байжээ.

Friday, May 20, 2011

♥ ♥ ♥

Хэнийг ч биш ганцхан чамайг л хайрламаар байна
Хэнээр ч биш ганцхан чамаар л хайрлуулмаар байна
Хэнийх ч биш ганцхан чинийх л баймаар байна
Хэнийх ч биш ганцхан минийх л байлгамаар байна

Tuesday, May 10, 2011

Fortune ~ name story

Би анх энэ блогоо ажиллуулж эхлэхдээ л FORTUNE гэдэг үгээ тайлбарлах хэрэгтэй юм биш үү гэсэн саналыг авч байсан. Тэгээд яг яаж тайлбарлахаа мэдэхгүй нилээн хугацаа өнгөрөөчжээ.
Миний хувьд хамгийн анх 3-р ангиасаа л англи хэлийг үзэж эхэлсэн боловч одоо нэг их гоцроод сурсан юм их байхгүй болохоор заримдаа ичдэг л юм. Бага ангид байхдаа дөнгөж англи хэл сурч байсан болохоор бие биендээ англи нэр өгч хичээл дээр бие биенийгээ англи нэрээр нь дуудах их л зугаатай байдаг байлаа. Тэр үед би Lisa гэдэг нэртэй, нэрэндээ ч сэтгэл хангалуун байдаг байсан ч дараа нь том болоод сонсохнээ Lisa гэдэг нь манай монголын Дулам, Сүрэн гэдэг шиг дээр үеийн хүмүүсийн дунд л HIT болж байсан нэр юм билээ.

Sunday, May 1, 2011

~~~

Гадаа өвлийн дулаахан байж хүмүүс даарахгүй байхад
Гэртээ суугаа миний бие хөнжилдөө шигдэн дагжин чичирч байна
Өөр хэн ч өгч чадахгүй бяцхан цог сэтгэлд минь хадгалагдаж байхад
Өөрөө ирж асааж зүрхэнд минь галлахыг хүлээж байна

Saturday, April 30, 2011

Сарнайн цэцэрлэг /Сургамжит өгүүллэг/

JNE-ийнхээ хүсэлтээр энэхүү өгүүллэгийг орууллаа. Бүгдэнд нь таалагдана гэж найдъя.

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.
Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:- Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ.
Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:- Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.

Friday, April 29, 2011

My first love story

Hen negend zoriulj yum bichmeer sanagdchlaa. Tegeed bodoj bodoj ymar ch bsan anhnii hairiin ezendee zoriulj bichiheer shiidlee.
Minii huvid tuunteigee taniltssan zun hezee ch martagdahaargui zun bsan. Hamgiin anh tuuniig harsan ter zunii haluun udur deeguuree nutsgen tuuniig haraad mash ih aij bj bilee. Aisandaa bolood asuusan asuultand n halit hariulaal ungursun. Tegeed hed honogiin daraa duuteigee hamt yvj bgaad dahiad taaraldahad manai neg duugiin hamaatnii ah n bolj taaraad yagad ch bilee ymar ch bsan gartsaagui shaltgaan garaad bid 2 hamt uldchihsen. Ter ued ymar ch bsan hagas nutsgen bish bsan bolohoor terneesee aigaagui harin ch bur taalagdaj bsan.Tegeed l tuunteigee taniltsaj dugaar ntree soliltsood taniluud bolj blaa.

Friday, April 15, 2011

Хайрын 4 мөрт

Бусдын харцнаас хүртэл харамлан чамайг хайрладаг
Буруу үгээр сэтгэлийг нь сэвтээчихвий гэж эмээдэг
Дэндүү хайртай болохоор хамт л байхыг хүсдэг
Дэргэд минь байхгүй болохоор хачин их санадаг

Г.Золзаяа

Red rose


Цэцэг цэцэгсийн дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь гэж бяцхан шувуу цагаахан сарнайд дурлажээ. Түүнд хайртайгаа хичнээн хэлэвч сарнай шувууны үгийг огтхон ч тоодоггүй байв. Гэтэл нэгэн өдөр бяцхан шувуу сарнай дээр ирэхэд сарнай түүнд: Миний дэлбээ улаан болсон цагт би чамайг хайрлана  гэжээ. Бяцхан шувуу түүний хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хоёр далавчийг тасдан цусаараа цагаан сарнайг улаан болгожээ. Энэ мөчид сарнай бяцхан шувууг өөрт нь ямар их хайртайг мэдэн хайрлах гэтэл түүний хувьд аль хэдий нь оройтсон байлаа. Энэ цагаас хойш улаан сарнай хайрын сарнай болсон түүхтэй гэнэ.
Дэндүү харамсалтай хайрын түүх...


Friday, April 8, 2011

~ ~ ~

Хавар болохоор яагаад ч юм нэг л гунигтай болчих юм. Хажуугаар өнгөрөх хосууд дэндүү жаргалтай харагдаад... Хайрлаж, хайрлуулж байгаа хүн бүр үзэсгэлэнтэй санагдаад, хайрын тухай дуу бүхэн гунигтай сонсогдоод, намуухан үдшийн сэвшээ салхи нь хүртэл цаанаа л нэг санаашраад байгаа юм шиг нэг л уйтгартай...
Хавар чи дөрвөн улирлын эхлэл байлтай. Ертөнц хуучин бүхнээ шинээр сольж, цэцэг навч өндийн соёолж, шинэ амьдрал, шинэ ертөнц дахин мэндэлнэ. Хүмүүсийн хувьд ч мөн шинэ бүхнийг хүсэн хүлээдэг. Гэтэл намайг яагаад ийм их гуниг нөмөрчвөө. Зав л гарвал санаашраад, гүн бодолд автаад, сэтгэл нэг л тавгүй...Ийм байдалдаа дургүй хүрч байна. Юу ч бодолгүй, юунд ч санаа зоволгүй, найдвар, хүлээлтгүйгээр бүхнийг мартаад зүгээр л ирээдүйг харахыг хүснэ.
Гэрэлт зуланд хүслээ шивнээд зах хязгааргүй тэнгэрийн мандалд хөөргөхийг хүснэ...

Thursday, March 31, 2011

Би зүгээр л амьдармаар байна

Амьдрах сайхан. Хэн нэгнээр хайрлуулж, хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж амьдарна гэдэг мэдээж хамгийн сайхан. Гэхдээ бас бодоод үзэхээр хайр байхгүй байсан бол шаналал гэж байхгүй байхсан...Санаа зовох зүйлгүй амьдарна гэдэг сэтгэлд амар ч бас нөгөө талаасаа ямар ч эрмэлзэлгүй сонирхолгүй ч юм шиг. Гэвч заавал шаналан шаналан хүнийг хайрлах хэрэг байдаггүй бололтой...
Би зүгээр л амьдармаар байна.... Хэний ч мэдэхгүй тийм нэг алс руу нисмээр ч юм шиг....

Таны танихгүй нэгэн охин...

Sunday, March 20, 2011

Чамд зориулав



Чамайг бодохоор сайхан дурсамжууд санагдах юм
Чин сэтгэлээсээ байсан хүүхэд нас минь бодогдох юм
Нүдээ анихаар тэргэл сар, цастай цав цагаан шөнө
Нэг л уужимхан, цэнгэг агаар үнэртээд л
Бас гитарын зөөлөн аялгуу
Сэтгэлээсээ дуулсан тэр нэг дуу
Сэтгэлээсээ ширтэж байсан тийм нэг харц
Энэ бүхэн хиргүй ариухан хүүхэд насны учрал болохоор
Эргээд буцахгүй цаг хугацаа учраас
Зүрх гэдэг зоорины гүн гүнзгийд
Зуун жилийн настайгаар дарагджээ

Monday, March 14, 2011

Ambition

Энэ үгийг уг нь багаасаа хэрэглээд сурчихсан бүр дадал болчихсон байсан хэрнээ яг мөн чанар, утгыг нь огт мэдэхгүй, бүр буруу ойлгож явсан байх юмдаа, харамсалтай...
Өнөөдрөөс эхлээд АМБИЦИ гэдэг энэ үгийг хэзээ ч мартахааргүйгээр тод санаж авлаа гэж. Яг яс ярихын бол энэ амбицийн тухай түрүүчийн семестерт бүхэл бүтэн лекц болгож үзчихсэн байдаг нь бүүүүр уур хүрмээр юмаа. Миний хайнга зангийн л алдаа байх л даа. Гэхдээ л өнөөдрөөс би зөндөө их зүйл сурч авлаа.

Tuesday, March 8, 2011

Хэн ч амжилтын шатаар гараа кармандаа хийгээд гарч байгаагүй


Энэ үгийг миний нэг шинэхэн найз бас дүү, нэг нутгийн бүр нэг сургуулийн за ер нь бараг л хуучны танил гэж болохоор тийм хүүхэд хэлж өглөө. Афоризм гэдэг үгийг нэгдүгээр курст байхдаа анх сонсоод яг юу байдаг юм бол гэж их гайхаж байснаа бодвол одоо афоризм цуглуулж, өөрийн Slogan болгох дуртай болчжээ.Энэ үг одоо нэг хэсэгтээ л миний Slogan байх байхаа. Би мөрөөдөх дургүй. Яагаад гэвэл би зорилготой амьдрахыг илүүд үздэг.

Continue...


10-р ангиа төгсөөд удаагүй байтал хүүхэмсэг хойд эцгийнхээ тэнэг үйлдлээс болоод хамт амьдрах аргагүй болсон охин гэрээ орхиж ганцаараа буцаад хотыг зорино. Ээжийгээ орхих түүний хувьд хэцүү байсан ч хайрттайгаа уулзана гэхээс хөл нь газар хүрэхгүй баярлаж байв. Хотод ирээд 1 CD-ний дэлгүүрт ажилд орсон бөгөөд түүний хувьд хайртынхаа CD-г борлуулах юу юунаас илүү сайхан байлаа. 1 орой хайртай залуугийнхаа хөгжим тоглодог club-д түүний тоглолтыг үзэж байгаад түүнийхээ харцанд өртөн үдшийг хамт өнгөрөөх боломж олдов. Ингээд 2 өдөр хайртай залуугийнхаа хамт үүлэн дээгүүр хөвөх мэт жаргалтай байсан боловч хонгорхон бүсгүйн хувьд энэ жаргал нь удаан үргэлжилсэнгүй.Сүйт бүсгүйтэй залуугийн нэг удаагийн зугаа болоод жирэмсэн болж үлдснээ мэдээд түүний хувьд тэнгэр хөрвөх шиг л боллоо. Гэвч хөөрхий бүсгүйн зовлон ингээд дууссангүй хорвоо дээрх ганц ээж нь хүртэл түүнийг үүрд орхин одлоо...

Ер нь би бодлоо л доо. Киног үзээгүй хүмүүс олон байгаа байх. Тийм болохоор миний энэ нийтлэлийг уншаад үзэхээ байчих ч юм билүү. Хүний оюуны өмчийг хулгайлсан хэрэг болох байх. Тиймээс үргэлжлэлийг киноноос үзээрэй гээд орхихоор шийдлээ. lol ^_^

Monday, March 7, 2011

"Үл таних эмэгтэй" киног үзээд төрсөн сэтгэгдэл


"Сэтгэл хэмээх эрхтэнд зориулав" гэсэн өвөрмөц тодотголтой энэхүү киноны шторкийг үзээд бас хүмүүсийн ярианаас гоё кино гэсэн яриаг сонсоод харанхуй шөнө болсон хойно сүүлийн үзвэрийг нь зорин зорин очиж үзлээ. Уг нь зөндөө уйлна гэж бодоод асар их бэлтгэлтэй очсон боловч би тийм уярамтгай биш болчихсон юм уу, эсвэл кинондоо бүрэн орж чадаагүй ч юм уу ямар ч байсан уйлалгүй байсаар байгаад гараад ирсэн. Гэхдээ тэглээ гээд кино таалагдаагүй гэсэн үг бас биш л дээ. Киноны хувьд хүнд тэр тусмаа эмэгтэй хүнд асар их зүйл бодогдуулахаар кино болсон байлээ. Уг нь би хүнийг хэр их хайрлана төдий чинээгээрээ хайрлуулна гэж боддог байсан боловч энэ киног үзээд тийм биш байдаг юм байна гэж бодох болсон. Өөрийнх нь нэрийг ч мэдэхгүй, эмэгтэй хүнийг нэг удаагийн салфетка мэт үздэг ахимаг насны Дон Жуан шиг залууг өөрөөсөө илүү хайрласан ч түүний нэг удаагийн зугаа болоод өнгөрсөн өрөвдөлтэй эмэгтэйн нэг насны амьдрал зөвхөн тэр залуугийн төлөө байсан нь харамсалтай. Түүнд өөрийн нандин бүхнээ зориулж хамаг сэтгэлээ өгсөн хэрнээ хариуд нь юу ч нэхээгүй өнчин дурлалын түүх.

Ээждээ баярын мэнд хүргэе


Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Friday, March 4, 2011

Хайрт найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе

Тэнгэрийн солонгонд өнгө нэмэх гэж
Энгэрийн цэцэгст дэлбээ нэмэх гэж
Үдшийн оддод гялбаа нэмэх гэж
Үлээх салхинд сэвшээ нэмэх гэж
Дутуу орчлонгийн дундуурыг нөхөж
Дуугаа хадааж чи төржээ
Дуулим хорвоо бүтэн болж
Дуулсан дууг чинь дагаж аялжээ

Хайрт найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг чангаас чанга тэврэлтийн хамт бэлэглэе.

Хүн бүрт улаан сарнай...


Блог маань өнөөдөр албан ёсоор нээгдэж байна. Энэ бол интернетээр хэсэж элдэв сонин хачныг сонсох дуртай миний хувьд тэнэж тэнэж орж ирээд тухлан амрах бяцхан гэр минь байх болно. Өөрийн дотоод ертөнц болон, виртуаль ертөнцийн сонин хачингаар бяцхан өргөөгөө тохижуулах болохоор та бүхэнд таалагдана гэж найдъя.
За тэгээд блогоор маань зочилсон хүн бүрт гал улаан сарнай бэлэглэе.
Хүндэтгэсэн Г.Золзаяа
: