Tuesday, May 10, 2011

Fortune ~ name story

Би анх энэ блогоо ажиллуулж эхлэхдээ л FORTUNE гэдэг үгээ тайлбарлах хэрэгтэй юм биш үү гэсэн саналыг авч байсан. Тэгээд яг яаж тайлбарлахаа мэдэхгүй нилээн хугацаа өнгөрөөчжээ.
Миний хувьд хамгийн анх 3-р ангиасаа л англи хэлийг үзэж эхэлсэн боловч одоо нэг их гоцроод сурсан юм их байхгүй болохоор заримдаа ичдэг л юм. Бага ангид байхдаа дөнгөж англи хэл сурч байсан болохоор бие биендээ англи нэр өгч хичээл дээр бие биенийгээ англи нэрээр нь дуудах их л зугаатай байдаг байлаа. Тэр үед би Lisa гэдэг нэртэй, нэрэндээ ч сэтгэл хангалуун байдаг байсан ч дараа нь том болоод сонсохнээ Lisa гэдэг нь манай монголын Дулам, Сүрэн гэдэг шиг дээр үеийн хүмүүсийн дунд л HIT болж байсан нэр юм билээ.

Нэг удаа манай ангид англи багш орох болж бүх хүүхдээс нэрийг нь асуугаад англиар утгачилж орчуулж өгч байхад миний нэрийг Lucky-Destiny гэж орчуулж байсан. Тэр үедээ яагаад ч юм санаанд нэг л хүрээгүй л дээ. Яагаад гэвэл эгчийг маань Аззаяа гэдэг. Тэгэхээр бид хоёрын нэрийг англиар орчуулбал яг адилхан нэртэй болно гэсэн үг шүү дээ. Тиймээс л ямар нэг ялгаа байгаа байх гэж итгэж байсан бөгөөд энэ бодлыг маань миний хамгийн их ашигладаг bolor-toli.com баталсан гэж болно хэхэ. Миний нэрийг ганц үгээр орчуулбал Fortune, харин эгчийн маань нэрийг орчуулбал Destiny болно.
Миний англи нэрний түүх гэж нэг иймэрхүү.  Тиймээс л блогоо өөрийнхөө нэрээр нэрлэх нь зүгээр санагдаад, хамгийн тохиромжтой нь FORTUNE юм шиг санагдсан болохоор блогоо ингэж нэрлэсэн юм.

5 comments:

  1. Манийг нь Brilliant Axe ооё

    ReplyDelete
  2. namaig odoo monday sunday gehiim bna ldaa, oortoo neg angli ner olj awii daa

    ReplyDelete
  3. goe yum bichj bxad xvmvs vnxeer untraaxima :)) luutai geed nerelchkv de :P

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: