Sunday, May 1, 2011

~~~

Гадаа өвлийн дулаахан байж хүмүүс даарахгүй байхад
Гэртээ суугаа миний бие хөнжилдөө шигдэн дагжин чичирч байна
Өөр хэн ч өгч чадахгүй бяцхан цог сэтгэлд минь хадгалагдаж байхад
Өөрөө ирж асааж зүрхэнд минь галлахыг хүлээж байна

Оройжин бодогдоно, унтаж чадалгүй хөрвөөнө
Өглөө сэрж чадахгүй зовно, зүүдэндээ би дуртай
Ухаан минь төвлөрөхгүй, чиний дүр нүдэнд
Улигт бодолд автана, үүнд хариу өгөөч


Зиак Маагийгийн зохиосон шүлэгний багахан хэсэг нь гэж байгаа. Нэр өгөх гээд чадахгүй байгаа гэсэн болохоор энэ шүлэгнүүдэд гоё нэр өгөх хүн байвал саналаа бичээрэй.

1 comment:

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: