Wednesday, June 20, 2012

***



Мэдэхгүй ээ, надад чи юу ч юм хэлэхийг хүссэн
Би ойлгоогүй.
"Миний баатар уйлж байна..." гэж тэр дуулж байна

Эргэн тойрон хүмүүс
Чиний хэлсэн үг бүгдийг бүдгэрүүлчихлээ
Эргээд хавар болно, одоохондоо
Нэг ч навчисгүй залуучуудын гудамж, модод
Нэг л хүйтэн болчихлоо.
"Миний баатар уйлж байна..." гэж тэр дуулж байна.

Чамтай учирсан газар өөрөөсөө би хагацсан
Чи мэдээгүй.
Чагнаач, түүний уйлахдаа юу гэж дуулахыг нь...
Миний бүрхэг өдөр
Чиний хэлсэн үг бүгдийг үүл шиг бүрхээд
Мэдээж бүгдийг мартана
Бидний анхны дурсамж, энэ гудамж нүцгэрчээ
"Би явна..." гэж чи хэлсэн
"Миний баатар уйлж байна..." гэж тэр дуулж байна

Б.Батзаяа

Monday, June 18, 2012

Үзэл бодол

Сүүлийн үед манай Монгол дэндүү олон хэлдэг хэрнээ хийдэггүй, дэмий ухаантнаар дүүрчихсэн юм шиг санагддаг боллоо. Facebook, Social-аар дүүрэн нэг л их юмыг өөрөөр харж, бусдыг уриалсан хүмүүс... Тэд нарыг буруу байна гэхгүй ээ учир нь тэд ядаж л мэдсээр байж дуугүй хараад суудаг, эсвэл мэдэхийг ч хүсэхгүй, байгаадаа дасан зохицож амьдарч байгаа олонхиос жоохон ч гэсэн илүү болохоор. Тэдний хэлж, уриалж байгаа нь зөв ч гэсэн ядаж өөрсдөө тэр үгнийхээ эзэн нь болдог бол баярлахсан. За тэгээд тэр олон уриалагч, эх оронч хүмүүсийн үгийг харж, сонсоод надад нэг ийм бодол төрлөө.
"Хэл хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян, хэл хил мал гуравгүй хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй..." гэж З.Дорж яруу найрагч шүлэглэсэн байдагчлан энэ бүгдээ бага багаар алдаж байгаа эмгэнэлт хувь тавиланд харамсдаггүй Монгол залуу хүн байхгүй мэт харагдавч, тэдний үйлдэл бүхэн үгнийхээ эсрэг.
: