Tuesday, May 22, 2012

Монгол туйлшрал

Оюутан болоод нөхөрлөсөн цөөхөн хэдэн найзуудын маань нэг, хөгжилтэй, ухаантай, энгийн, өөрийнхөөрөө, өөрийн гэсэн үзэл бодлоороо үргэлж бусдаас ялгарч, ярилцах бүрт нэгийг бодогдуулдаг гээд тоочоод байвал сайн тал ихтэй, үзэл бодлыг нь өөрийн эрхгүй хүндлэхэд хүргэдэг нэг найзын маань бичсэн энэ нийтлэл надад ихийг бодогдууллаа. Монгол улсын ирээдүй болсон залуус бид өнөөдөр яг хаана байна? Хаашаа явах ёстой вэ? гэдэг талаар энэхүү нийтлэлийг уншаад нэгийг бодно гэдэгт итгэлтэй байна.
"Сошиал ертөнц, хурал зөвлөгөөн, илтгэл, сонин сэтгүүл гээд мэдээллийн бүхий л эх сурвалжууд дээрх “Монгол хүн, Монгол цус, Хөх толбо, Агуу баялаг, Монгол хүний чадвар” гэх цаасан малгай өмсгөсөн элийрлээс залхаж гүйцлээ. 2006 оныг хүртэл би Монголынхоо түүхээр бахархдаг байлаа. Гэхдээ зөвхөн байлдан дагууллын түүхээр, дайрч эзэлж, алж хядаж, нутаг орноо өргөсгөсөн тэрхүү дайны түүхээр.... Нэгэн Монголоор тун дажгүй ярьдаг франц нөхөртэй ярилцах хүртэлх, Блүүмбергийг сонирхох хүртэлх, Тоёотагийн түүхтэй танилцах хүртэлх, Фордын номыг унших хүртэлх,  Нобелийн шагналтнуудыг судлах хүртэлх, Сингапур, Япон, Солонгосын бүтээн байгуулалт, хөгжлийн талаар мэдээлэл авах хүртэлх миний бодол зөвхөн “БАЙЛДАН ДАГУУЛАЛ” гэсэн түүхээр л бахархаж байжээ. Бид юу чаддаг юм , чаддаг байсан юм , чадах юм???????????.
: