Tuesday, May 22, 2012

Монгол туйлшрал

Оюутан болоод нөхөрлөсөн цөөхөн хэдэн найзуудын маань нэг, хөгжилтэй, ухаантай, энгийн, өөрийнхөөрөө, өөрийн гэсэн үзэл бодлоороо үргэлж бусдаас ялгарч, ярилцах бүрт нэгийг бодогдуулдаг гээд тоочоод байвал сайн тал ихтэй, үзэл бодлыг нь өөрийн эрхгүй хүндлэхэд хүргэдэг нэг найзын маань бичсэн энэ нийтлэл надад ихийг бодогдууллаа. Монгол улсын ирээдүй болсон залуус бид өнөөдөр яг хаана байна? Хаашаа явах ёстой вэ? гэдэг талаар энэхүү нийтлэлийг уншаад нэгийг бодно гэдэгт итгэлтэй байна.
"Сошиал ертөнц, хурал зөвлөгөөн, илтгэл, сонин сэтгүүл гээд мэдээллийн бүхий л эх сурвалжууд дээрх “Монгол хүн, Монгол цус, Хөх толбо, Агуу баялаг, Монгол хүний чадвар” гэх цаасан малгай өмсгөсөн элийрлээс залхаж гүйцлээ. 2006 оныг хүртэл би Монголынхоо түүхээр бахархдаг байлаа. Гэхдээ зөвхөн байлдан дагууллын түүхээр, дайрч эзэлж, алж хядаж, нутаг орноо өргөсгөсөн тэрхүү дайны түүхээр.... Нэгэн Монголоор тун дажгүй ярьдаг франц нөхөртэй ярилцах хүртэлх, Блүүмбергийг сонирхох хүртэлх, Тоёотагийн түүхтэй танилцах хүртэлх, Фордын номыг унших хүртэлх,  Нобелийн шагналтнуудыг судлах хүртэлх, Сингапур, Япон, Солонгосын бүтээн байгуулалт, хөгжлийн талаар мэдээлэл авах хүртэлх миний бодол зөвхөн “БАЙЛДАН ДАГУУЛАЛ” гэсэн түүхээр л бахархаж байжээ. Бид юу чаддаг юм , чаддаг байсан юм , чадах юм???????????.
Баялаг уу? – Үгүй. Бид ухаж л чадаж байна. Заа шулуухан хэлэхэд олигтой ухаж ч чадахгүй байна.  Чаддагаараа нүүрсээ л ухаж онгичиж түүнийгээ биднээс илүү нөөцтэй Хужаа нар луу шахна. Логикоор өмхий санаалахад ойлгомжтой, хужаа нар ирээдүйд бидний нөөцийг өөрийн юм шиг удирдах гэж буй нь ... Нүүрсээсээ олсон мөнгөний үнэ цэнийг яаж доройтуулж байгааг Цогтцэцийд очоод хараад ав. Азтай хувь заяатайгаар бидэнд үлдсэн өв л болохоос бидний бүтээсэн баялаг биш. Дэлхийд том орд олчоод ашиглах боловсон хүчин байсан билүү.

Баялаг гээд байгаа ордуудыг хэдэн жилээр нь орлогыг нь барьцаалаад хүний хөгжил, ИРЭЭДҮЙН БОЛОВСОН ХҮЧИН  болсон оюутнуудынхаа тэтгэмжинд тарааж байгаа.Оюутны 70, хүний хөгжил буух үеэр архидалт хэр байгааг надаар хэлүүлэх юунн??? Ашигт малтмалаас олсон орлогоо өр тавиад тараачихсан. Заа тэгэхээр бид ойрын 10н жилдээ баялаг лав бүтээж чадахгүй юм байна.

Үйлдвэрлэл үү? – Үгүй. Хүнд хэцүү цагт төсөв, эдийн засгаа чирдэг байсан хэдэн үйлдвэрүүд Орос ах нарынх , том хэрнээ цөөн хэд нь Японы дайны өрийнх. Бид үйлдвэр барихад нь хэдэн тоосго өрсөн байх, хэдэн оюутан мэргэжилтнээр бэлдсэн байх. Одоо л бид байгуулах гэж үзээд байна.  Бид машин хийж чадахгүй, тоног төхөөрөмж бүтээж чадахгүй, олигтойхон экспортлож чадахгүй.  Ноолуураар хамгийн нарийн микронтой ноолуур хийх гэж үзсэн / тухайн үедээ 13-15 мм хүрсэн /, хэсэг хугацаанд хийсэн гэтэл тэр нь цаг агаарын таатай уур амьсгал тэрүүхэн үедээ тохиосон хэрэг. Тун удалгүй хятадууд технологиор даваад гарцан. Технологи л байхад болоо гэж бодож байна уу? Үгүй. Түүнийг чинь ажиллуулж чаддаг хүн ашигладаг юм.  Заа экспортлохоо байг хүнсний үйлдвэрүүд нь өөрсдөө улсаа өлхөн хангачихдаг бол сайхан байхсан. Жижиг дунд үйлдвэрийн газар ... уг нь санаа нь зөв, процедур нь шал худлаа. Мөнгө идэх амар арга.  Заа тэгвэл бид үйлдвэрлэж чаддаггүй юм байна. Өөдөөс минь битгий л баялгаараа худалдаад авчдаг болно гэж хэлж үзээрэй.
Монгол хүний чадвар гайхамшигт чадвар уу? Манайхан зүгээр л хурдан сурах л авьяастай. Түүнээс биш оюуны чадавхи, хурдацаа үр дүн болгож урт хугацаанд барих чадваргүй. Дандаа богино хугацаанд тэсэрдэг. Тэсэрсэн шигээ хөөрдөг, түүнийг нь хөөрүүлдэг. Хөөрсөн нь оргилд хүрлээ гэж андуурдаг, андуурлаа азгүйтэл гэж өмөөрдөг, юу ч хийхээ байдаг. Хөөргөж өөхшүүлчихээд араас нь хагалж унагадаг. Санхүүгийн зах зээлд аудит-с бусад анализ, тайлангуудаа топ аж ахуйн нэгжүүд тэр аяараа гадаадаар л хийлгэдэг, яагаад Монголчууд хийж болохгүй гэж? Ойлгомжтой бид хийж чаддаггүй болоод гадагшаа хийлгэж байгаа.”Том”-чууд Вэб-н найдвартай хамгаалалтуудыг яагаад манай вэб мастер, програмистуудаар хийлгэхгүй байгаа юм. Хотын төвөөр сүндэрлэх шилэн барилгуудын архитектурыг яагаад монгол инженерүүд хийж болохгүй гэж , ойлгох Монгол инженер одоохондоо байхгүй байна тэгвэл.
Монгол залуус Apple-н application хийж гэнээ воув ??? – Бидний тоодоггүй, зарим нь мэддэггүй Бангладеш, Мянмар-н залуус биднээс олныг хийгээд, илүү ашигтай зардаг юм байна лээ хө.  .  Boom !!! Microsoft-д, Google-д, Facebook-д Монгол залуус ажилладаг гэнээ, тэд маань яагаад мундаг байж яагаад цоороод гараад ирэхгүй байнаа, Нээрээ Зүүн өмнөд азийн орон болгоноос ажилтан авдаг юм биш байгаадаа хогнууд чинь!!! ...  Тэд маань ирээд монголынхоо мэдээллийн технологийг сайжруулаад, гадагш нь зориулж буй тэр их мөнгөний урсгалыг өөрсдөө авж болдоггүйм байхдаа.  
Монгол цус бол онцгой – Улс үндэстэн болгонд өөрийн гэсэн онцлог шинжүүд бий, чадварууд бий. Тэдгээр чадварууд нь тухайн бүс нутгийн онцлог, цаг агаар, ёс заншил, уламжлалаасаа хамаарч өөр өөр байдаг, түүгээрээ ялгардаг. Заа харин цус өөр байдаг болохоор мундаг чадвартай байж ялгардаг гэсэн мухар сүсэг, хий яриагаар л өөрсдийгөө хөөргөмөөргүй байнаа. Харвей гэж нөхрийн цус сэлбэх нээлтийн дараа хэн ч билээ нэг нөхөр Дэлхийн бүх хүн 4н цусны бүлгээр хуваагддаг гээд нотолчихсон, түүнийхээ дагуу анагаахын шинжлэх ухаан нь дагаад хөгжөөд, цусаа сэлбээд явж байхад зөвхөн манай зарим ард түмэн өөр цусны 5 дахь бүлэг гаргаад ирэх гээд байгаам биш биздээ. Психологи дээр харин бид янзан бүрийн “хөөргөлт”, магтаалуудыг хийж тайлбарлах гэж оролдож болно. Энэ нь арай дээр. Дэлхий нийтээрээ батлагдсан нотолгоон дээр л харин биш шүү. Мэдлэгтэй чадвартай ард түмэн маань зөрүүлээд онигоонд орно.
Хөх толбо – Антициклон гээд д.т.д 1000 метр-с өндөрт өргөгдсөн газар нутагт оршдог хөх цэнхэр тунгалаг агаар. Энэхүү агаар, газар нутгийн онцлогоос хамаарч хүний арьсанд байрлах эсүүд нь толбыг үүсгэдэг. Ганц монголчууд биш хуучин төв азиар нутагладаг байсан нүүдэлчид, одоо амьдарч оршиж буй улс орны ард иргэд нь хөх толботой төрдөг. Пакистан, Афганистан, Бангладеш, Унгар гээд хөх толботой төрдөг зөндөө орон байна. Бид байгалиасаа хамаарч хөх толботой төрдөгөөс биш Монголчууд  бид чадвартай мундагтаа хөх толботой төрөөд байгаа юм биш.
98598048
Ж.Тулга гэж жиргээчин “Манайхан сайхан цаг ирнээ удахгүй гээд ангайгаад сууж байгаад хөгшрөөд үхэх залуус их байх шиг байнаа, тэрийг чинь тэмцэж байж олж авдаг юм” гэж хэлсэнчлэн бид өөрсдийгөө хий зүйлээр хөөргөж түүхтэйгээ хамт өнгөрсөн цагт үлдэх гээд байгаа болохоор маш гутранги үзлээр энэ “нийтлэлэрхүү” юм бичлээ. Та уужуу ухаандаа тунгаана биздээ. Би чадваргүй гээгүй ээ, ухаангүй ч гээгүй. Бид хэтэрхий нэг талыг барьж, биеийн амрыг харж туйлшраад байна. Чадвартай учраас удахгүй хийнэ бүтээнэ гээд суугаад байх шиг. Бид маш зальжин хүмүүс. Аливаа зүйлийг хурдан сурч, өөрийн болгодог. Түүн шигээ маш амархан алддаг. Тиймээ мундаг залуус байгааг мэднэ, Харвард сурч байгаа, сураад ирсэн, MIT-г өндөр голчтой төгссөн гээд ... Турк шиг Эдгээр залуустаа чирэгдэх гээд байгаа юм уу? Монголдоо байгаа мундаг залуус нь нэгнийгээ чадваргүйгээр нь ярьж жийлцэхээ болиод нэгдэж болдоггүй юм болов уу? Goldman SachsSamsung, Philips-т ажиллаад байгаа залуус нь хэзээ Монголдоо ирэх гээд байгаа юм бол? Хөгжсөний дараа гэж үү? Хөгжихөөс чинь өмнө эх орон чинь зэврэх гээд байна. Аль хэдийн хаяагаа хадраад эхэлчихсэн, нэгнийгээ сэмлээд байна. Хүрч ирээд бужигнуулаад бүтээгээд хийгээд өгье гээд эхэлвэл чадваргүй ч гэлээ сэтгэлтэй мань мэт шиг нөхдүүд ядаж цаас барьж гүйгээд, дэмжээд байхсан.  Тиймээ бид юм бүгдийг сурах албагүй, бүтээх ч албагүй. Кувейт шиг, Катар шиг бүгдийг бүтээлгээд, хийлгүүлээд явж болно, гэхдээ тэд одоогийн жаргалыг бидэн шиг залуу байхдаа, түүхтэй, цустай гэж хөөрөлгүй, баялагтай гэж бааварлалгүй хойч үедээ үлдээсэн нь энэ. Суурийг нь зөв тавьж өгсөн нь энэ. Харин одоогийн бидэн шиг байвал хойч үедээ бөөн бухимдал, харуусал, зэмлэл, хараал л үлдээх юм шиг байна."
Л.Түмэнжаргал
Түүний бичсэн бусад нийтлэлийг уншихыг хүсвэл дараах линкээр зочлоорой.

1 comment:

  1. Hun bur l uursduusuu ehleh heregtei bgam da. Yostoi l bol yostoi , mungunii tuluu bish hoichisiin ireeduin tuluu zuv yavah heregtei :P

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: