Monday, March 7, 2011

"Үл таних эмэгтэй" киног үзээд төрсөн сэтгэгдэл


"Сэтгэл хэмээх эрхтэнд зориулав" гэсэн өвөрмөц тодотголтой энэхүү киноны шторкийг үзээд бас хүмүүсийн ярианаас гоё кино гэсэн яриаг сонсоод харанхуй шөнө болсон хойно сүүлийн үзвэрийг нь зорин зорин очиж үзлээ. Уг нь зөндөө уйлна гэж бодоод асар их бэлтгэлтэй очсон боловч би тийм уярамтгай биш болчихсон юм уу, эсвэл кинондоо бүрэн орж чадаагүй ч юм уу ямар ч байсан уйлалгүй байсаар байгаад гараад ирсэн. Гэхдээ тэглээ гээд кино таалагдаагүй гэсэн үг бас биш л дээ. Киноны хувьд хүнд тэр тусмаа эмэгтэй хүнд асар их зүйл бодогдуулахаар кино болсон байлээ. Уг нь би хүнийг хэр их хайрлана төдий чинээгээрээ хайрлуулна гэж боддог байсан боловч энэ киног үзээд тийм биш байдаг юм байна гэж бодох болсон. Өөрийнх нь нэрийг ч мэдэхгүй, эмэгтэй хүнийг нэг удаагийн салфетка мэт үздэг ахимаг насны Дон Жуан шиг залууг өөрөөсөө илүү хайрласан ч түүний нэг удаагийн зугаа болоод өнгөрсөн өрөвдөлтэй эмэгтэйн нэг насны амьдрал зөвхөн тэр залуугийн төлөө байсан нь харамсалтай. Түүнд өөрийн нандин бүхнээ зориулж хамаг сэтгэлээ өгсөн хэрнээ хариуд нь юу ч нэхээгүй өнчин дурлалын түүх.

Киноны үйл явдлыг товч өгүүлбэл: Ээжтэйгээ 2улхнаа зүдрүүхэн амьдардаг 14 настай Зулцэцэг охины өнчин дурлалын түүх нь залуухан царайлаг хөгжмийн зохиолч залуу тэдний өөдөөс харсан хаалганд нүүж ирснээр эхэлнэ. Түүнийг нууцхан харж хайрлах нь түүний хувьд аз жаргал байсан боловч ядруухан амьдралдаа залхсан охины ээж нь эртний танил гэх Багануурын уурхайн нэгэн даргатай сууж гэр бүлээрээ Багануур луу нүүснээр охин өөрийн хайрт залуугаа харах боломжгүй болсон боловч түүнийг гэсэн сэтгэл нь улам нэмэгдсээр л...
Заза үргэлжлэлийг маргааш бичье. Гэнэт залхуу хүрэв нтр...lol ^_^

2 comments:

  1. Hehe yg goy yvj bhad zalhuu hurchlee bhda yahavde hehe Zaz ymarch bsan oilgochihloo. Uneheer olon ese bichdeg chin haragdaj bna shuu hehe :D

    ReplyDelete
  2. Uurt chn ih hairtai huniig l songoh zuv zam gj bgashd :P

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: