Tuesday, March 8, 2011

Хэн ч амжилтын шатаар гараа кармандаа хийгээд гарч байгаагүй


Энэ үгийг миний нэг шинэхэн найз бас дүү, нэг нутгийн бүр нэг сургуулийн за ер нь бараг л хуучны танил гэж болохоор тийм хүүхэд хэлж өглөө. Афоризм гэдэг үгийг нэгдүгээр курст байхдаа анх сонсоод яг юу байдаг юм бол гэж их гайхаж байснаа бодвол одоо афоризм цуглуулж, өөрийн Slogan болгох дуртай болчжээ.Энэ үг одоо нэг хэсэгтээ л миний Slogan байх байхаа. Би мөрөөдөх дургүй. Яагаад гэвэл би зорилготой амьдрахыг илүүд үздэг.

Хэзээ ч билээ, хэн ч билээ нэг хүн надад хэзээ ч бүтэхгүй зүйлийг мөрөөдөл, харин биелэх мөрөөдлийг зорилго гэдэг гэж хэлж байсан. Энэ үг надад ихийг бодогдуулсан. Мөрөөдөлгүй амьдрал утгагүй гэдэг ч хоосон мөрөөдснөөс жоохон ч гэсэн зорилготой амьдарвал тэр нь илүү утгатай юм шигээ. Ямар ч хүний зорилго нь амжилтанд хүрэх байдаг гэдэгт би лав эргэлзэхгүй. Минийх ч мөн адилхан. Тиймээс амжилтанд хүрнэ гэж бодож л байгаа бол түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэсэн энэ афоризмын философи нь их гоё юмаа.

3 comments:

  1. Hehe medehgui ner tomyonuud bnoo Slogan gj yu gj bgan? Gehdee ymarch bsan ene garchignii chin filosofi n goy ymaaa goy ym :) saihan bichleg bolj!
    Butehgui zuiliig muruudul gj nerledeg ym bol biyleh, butehgui zuiliig zorilgo gdg ym bna...

    ReplyDelete
  2. hehe unen unen. chi ni harin ter muruudliihuu tuluu yu hiiw?

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: