Monday, March 14, 2011

Ambition

Энэ үгийг уг нь багаасаа хэрэглээд сурчихсан бүр дадал болчихсон байсан хэрнээ яг мөн чанар, утгыг нь огт мэдэхгүй, бүр буруу ойлгож явсан байх юмдаа, харамсалтай...
Өнөөдрөөс эхлээд АМБИЦИ гэдэг энэ үгийг хэзээ ч мартахааргүйгээр тод санаж авлаа гэж. Яг яс ярихын бол энэ амбицийн тухай түрүүчийн семестерт бүхэл бүтэн лекц болгож үзчихсэн байдаг нь бүүүүр уур хүрмээр юмаа. Миний хайнга зангийн л алдаа байх л даа. Гэхдээ л өнөөдрөөс би зөндөө их зүйл сурч авлаа.

Амбици гэдэг чинь хүний зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл юм байна. Би өмнөх нийтлэлдээ мөрөөдөлгүй харин зорилготой амьдрахыг илүүд үздэг гэж бичиж байсан. Харин тэр зорилгодоо хүрэхийн тулд хүсэл тэмүүлэлтэй өөрөөр хэлбэл асар их амбицитай байх л хэрэгтэйн байна гэж ойлголоо.
Ер нь компаний хүний нөөцийн удирдлагууд ажилд авах гэж байгаа хүнээсээ -Та хэр амбицитай хүн бэ- гэж асуугаад үнэхээр их амбицитай бол үнэлж ажилд авах хэрэгтэй байдаг юм гэнээ. Харамсалтай нь даанч тэр бүр энэ асуултыг тавьдаггүй, хичнээн тийм хүн байсан ч Монголчууд л болсон хойно өөрөөс нь илүү гарчихна гээд авдаггүй юм гэнэ дээ.P.S: Хүний үгнээс иш татав.
Харин өнөөдөр би яг л энэ асуултанд бүдэрчвээ. Сэтгэлээр бага зэрэг унаж байгаа ч бас ч гэж алдаанаасаа суралцсан зүйл олон болохоор харамсахгүй байгаа. Бас өнөөдрийн хамгийн том амжилт нь би өөрийнхөө зорилгыг бүрэн тодорхойлсон явдал байлаа. Миний хувьд амжилтанд хүрнэ гэсэн бүрхэг юм боддог байснаа яг юугаар амжилтанд хүрэх, түүнийхээ төлөө би өнөөдрөөс эхлээд юу хийх ёстойгоо ойлгож авах шив. Би ер нь бодож бодож мэргэжлээрээ карьер хөөсөн нь илүү амжилтанд хүрэх юм шиг санагдлаа. Хүн өөрийн дуртай зүйлээрээ илүү их амжилтанд хүрдэг гэдэгдээ. Миний хувьд санхүүгийн удирдлага гэсэн мэргэжлээрээ эксперт болж, салбартаа үнэ цэнэтэй боловсон хүчин болно гэсэн зорилго тавиад үүнийхээ төлөө амбицитай байхын бол ч бүх зүйл ОК юм шиг л санагдлаа. Ингэхийн тулд би өөрийгөө асар их хөгжүүлэх шаардлагатай л даа. Миний гол Slogan чинь NOW OR NEVER байгаа юм шд уг нь. Тиймээс юмыг дараа гэж хойшлуулалгүй яг одооноос л эхэлье. Гол нь АМБИЦИ!!!

6 comments:

  1. Woooo! Mundag ohin shuuu! Shildguud heze ch surch medej hanadaggui shig chamd bas iim chanar bdag chin tun sain hereg shuu. Uurtuu ingej uram zorig erch huch hairlaj bga chin gaihaltai bna Tiim bolohoor chamaig saihan ireedui huleej bna gj bi heley :D

    ReplyDelete
  2. Jo bn aa. Dajgui l sonsogdoj bn uyel min

    ReplyDelete
  3. сайхан нийтлэл байна. Гол нь амбици гэдэг нь ГОЛ НЬ АТГАЛТ гээд нэг хошин шогийн хэсэг шиг юм ххэ

    ReplyDelete
  4. Gooooooooooooooooooood!!!

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: