Sunday, March 20, 2011

Чамд зориулав



Чамайг бодохоор сайхан дурсамжууд санагдах юм
Чин сэтгэлээсээ байсан хүүхэд нас минь бодогдох юм
Нүдээ анихаар тэргэл сар, цастай цав цагаан шөнө
Нэг л уужимхан, цэнгэг агаар үнэртээд л
Бас гитарын зөөлөн аялгуу
Сэтгэлээсээ дуулсан тэр нэг дуу
Сэтгэлээсээ ширтэж байсан тийм нэг харц
Энэ бүхэн хиргүй ариухан хүүхэд насны учрал болохоор
Эргээд буцахгүй цаг хугацаа учраас
Зүрх гэдэг зоорины гүн гүнзгийд
Зуун жилийн настайгаар дарагджээ


Үзэг хүрээгүй цаас шиг урууланд чинь шүлэг шиг шунаж
Уйлж үзээгүй нүдийг чинь өөрийн л зүг ширтүүлэх гэж
Өөрт минь өөр нэгний зүрх байсан ч
Өөрийн болгомоор санагдахдаан
сэтгэлийн чанад дахь утсыг чинь
Дур мэдэн би хөндсийм

Тэгээд л нэг мэдэхнээ цаг хугацаа өнгөрчихөж
Тэр үеэс хойш царайг чинь харалгүй удаж
Хэд хичнээн ч улирал ээлжлэн
Хэдэн ч жил өнгөрсийм бүү мэд

Гэтэл би чамтай эргээд нэг тааралдсан
Гэрэлт царай чинь туяараад
тэр л төрх чинь хэвээрээ байсан
Гэнэн хонгор сэтгэлээр инээмсэглэн
Гэмгүй үйл чинь танил хэвээр байсан

Харин тэгтэл би их өөрчлөгджээ
Хав харанхуй ганцаардалд дасаад
Хаашаа л харна нүдэнд гуниг нуугдаад
Хайр дурлалыг гомдоож орхиод
Харанхуй шөнө ганцаараа суун
Хамаг бүхнээ цаасан дээр буулгана

Сэтгэлд чинь хайрын цэцэг нахиалж байхад
Сэтгэлд минь дурлалын лаа бөхөөстэй л байна
Харцанд чинь итгэл гэрэлтэж байхад
Харцанд минь гуниг тодорч байна

Цайлган насны тэр үедээ л эргээд нэг очихсон
Цагаан цаасан дээр чиний сэтгэл шиг
Цав цагаан шүлэг бичихсэн...


PS: Зүгээр л хэн нэгэн биш тийм нэг хүнээс...

4 comments:

  1. чи бичээгүймуу, сайхан шүлэг байна ...

    ReplyDelete
  2. Greetings from Finland. This blog is fun to explore, through other countries, people, culture and nature. Come take a look Teuvo pictures blog. Also tell all your friends why he must visit Teuvo pictures blog. Therefore, to obtain your country's flag rise higher Teuvo images to your blog flag collection. Have a wonderful weeke Teuvo Vehkalahti Finland

    ReplyDelete
  3. nadad zoriulj bichsen minii shuleg :D

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: