Friday, June 29, 2012

Forgotten...

Яаж би чамайг мартаж чадав аа

Яриан завсараа хавчуулдаг
ичингүй инээмсэглэлийг...
Тэвчээр барсан харцыг чинь
Тэврээд, цээжинд минь нүдээ нуугаад хэлсэн
Тэр нүд нь нойтон санагдсан
"Тэнэг, өөдгүй" сүүлийн үгийг чинь
Яаж, яаж мартаж чадав аа
Хүүхдийнх шиг гэнэн инээмсэглэл, уруул үгүй болж
Хүүхэн төрхөө ч бага багаар гээж
мартагдсаар, мартагдсаар
Маргаашийг угтсаар, угтсаар яваа ч
Чичирсэн тэр хөөрхөн хуруунуудыг
жижигхэн алгандаа атгачихсан
сэтгэл хөдөлгөгч зүйлийг
яаж би мартаж чадав аа
Яаж, яаж мартаж чадав аа...

Б.Батзаяа

No comments:

Post a Comment

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: