Tuesday, August 9, 2011

Миний л үзэл бодол

Ид бие даалт ихтэй ачаалалтай үеэр хамгийн түрүүнд бодогдож байсан зүйл маань амралтаараа хотын энэ их стресс, дуу чимээнээс хол, юу ч бодолгүй толгойгоо full хоослоод бүтэн сар орчлонгоос тасарч амрана даа гэж бодогдож байлаа. Гэтэл энэ төлөвлөгөө маань эрс нурж хотын чимээнд амарч ч чадалгүй үлдсэн ч миний хувьд амьдралынхаа нэг шинэ хуудсыг нээж байгаадаа баяртай байна. Их ч олон зүйлийг сурч, мэдэж, мэдэрч байгаа болохоор энэ зун ололтоор дүүрэн зун болж байна. Саяхан нэг хүний ярианаас нэг үг нь маш их сэтгэлд хүрлээ.
"Эх оронгүй хүн хамгийн ядуу гуйлгачин" гэж хэн нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг юм гэнээ. Өөрсдийгөө үндсэрхэг үзэлтэн гээд хий цээжээ дэлсээд байдаг хүмүүсийн хувьд санаж явахад илүүдэхгүй л үг!  Ер нь зөвхөн тэд ч гэлтгүй Монгол л бол хүн бүхний толгойд юм бодогдуулахаар үг шиг санагдсан. Хэдий бид өргөн уудам тал нутагтай гэж бахархдаг ч сүүлийн үед энэ улс орон минь яагаад байгааг үнэхээр ойлгохоо ч больж байх шиг байна дөө. Бид Эзэн Чингисийн үр сад гэж том дуугардаг ч "Хөгжих улс ирээдүйгээ ярьдаг, Мөхөх улс түүхээ ярьдаг" гэсэн үг байдаг юм билээ. Тиймээс бид ийм байсан гэж ярихынхаа оронд бид ингэнэ гэж ярих хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ зөвхөн одоог шүүмжлэх нь гол биш энэ эх орны ирээдүй чинь залуус бид учраас болохгүй байгаа зүйлийг болгож, улс орноо дэлхийд таниулах нь бидний хийх ёстой ажил шүү дээ. Тиймээс залуус бид эх орноо гэсэн сэтгэлтэй, ганцхан сэтгэлээр зогсохгүй эх орныхоо төлөө бага ч гэсэн зүйл хийдэг байх хэрэгтэй. Бас миний нэг хувийн бодол байдаг л даа. Хүмүүс гадаадад сурч ажиллаж байгаа хүмүүстээ нэг их сайн хандаад байдаггүй юм шиг санагдсан. Миний хувьд тэд нарыг дэмждэг.Яагаад гэвэл бид Зөвхөн Монголдоо гээд суугаад байх биш, гадны соёлыг сурч, тэндээ сурсан зүйлээ монголдоо ирээд хэрэгжүүлж байвал энэ чинь л эх орондоо оруулж буй асар том хөрөнгө оруулалт шүү дээ. Солонгост ажиллаж байгаад ирсэн Монголчууд л гэхэд тэнд ажиллаж байсан үйлдвэрийнхээ тоног төхөөрмжийг оруулж ирээд Монголдоо жижигхэн үйлдвэр байгуулаад Монгол брэнд гаргаж байгаа нь ДНБ-ийг нэмэгдүүлж, бид импортын нэртэй үнэтэй зүйлсийг биш өөрсдийн хийсэн зүйлийг хэрэглээндээ ашиглах боломжийг бий болгож байгаа нь бага ч гэсэн хөгжил биш гэж үү. Гадаадад сурч буй оюутнуудын хувьд ч гэсэн гадны улсын туршлагыг өөрийн орондоо хэрэгжүүлээд хөгжүүлээд иргэн бүр эх орноо гэсэн сэтгэлтэй байвал Миний Монголын ирээдүй гэрэлтэй байх аа. 
За Төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг шиг л юм болчих шиг боллоо. Гэхдээ зөвхөн миний л үзэл бодол болохоор хүн бүхэнд таалагдах албагүй байх.

2 comments:

  1. hehe goe niitlel bn unen shv xun tuuxeere baxarxdag ch gesen xuuchnaara amidraad baij boloxgui bizde xugjij shinechlex l xeregtei :)

    ReplyDelete
  2. Тийм шүү үнэн юм хэлсэн байна миний найз :)
    "Би өнөө өглөө Монголоон бодож сэрлээ, Миний Монгол мөнх оршиг ээ..." гэж нэг хүний хэлсэн үг санаанд орчихлоо. Монголчууд бүхэн өглөө бүр Монголоон бодож сэрэх болтугай..

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: