Friday, June 24, 2011

What's love?

Хайр гэж юу гэдэг асуултанд хүн бүр өөрийнхөөрөө хариулдаг. Хайрын тухай маш олон шүлэг дуу өгүүллэг байдаг ч  хайр бол яг ийм гээд хэлчихээр тогтсон тодорхойлолт байдаггүй нь гайхалтай. Миний хувьд хайрыг мэдэрсэн хэрнээ яг тийм гээд хэлчиж бас л чадахгүй л байгаад байгаам даа. Саяхан интернетээс афоризм хайж байгаад хайрын тухай маш өвөрмөц тодорхойлолт олж уншлаа. " Хайр гэдэг нь хамтдаа тэнэгтэхийг хэлнэ." гэнээ хэхэ. Мөн хайрыг түүний төлөө хэр их тэнэглэл хийж байгаагаар нь үнэлж болдог гэнэ. Гэхдээ хорвоо ертөнц дээр маш олон төрлийн хайр байдаг болохоор яг нэгдсэн тодорхойлолт болж чадахгүй ч 2 хосын хайр сэтгэлийн хувьд тохирсон тодорхойлолт ч юм шиг... Тэр тусмаа хайр нь дөнгөж эхэлж байгаа хосуудын хувьд бүр ч тохирох байж магадгүй.
Хайрын тухай тодорхойлолтуудаас хамгийн их сэтгэлд хүрсэн нь Robert Heinlein - ий " Хайр бол өөр нэг хүний аз жаргал чинийх юм шиг мэдрэгдэх тэр мэдрэмж"... Яагаад ч юм энэ л жинхэнэ хайрыг тодорхойлох хамгийн зөв тодорхойлолт юм шигээ. Зөвхөн жаргал ч биш зовлон гуниг нь хүртэл өөрийн юм шиг мэдрэгдэж, хамтдаа нэгэн зүгт харах нь л жинхэнэ хайр.
 Хайр үнэндээ тийм ч сайхан зүйл биш ч яагаад түүнийг тэгтлээ их хүсдэгийг үнэхээр мэдэхгүй юм дөө. Хайр хүнд баяр баясал, аз жаргалыг бэлэглэдэг ч зөвхөн сайн сайхан зүйлээр хэзээ ч сав бүтэн дүүрдэггүй уйтгар гуниг, зовлон шаналалыг ч мөн авчирдаг. Хайр бүхэн сайн сайхнаар төгсдөг бол хичнээн сайхан. Гэтэл үлгэрт гардаг шиг сайхан төгсгөл амьдрал дээр биелэлээ олдог нь дэндүү ховор байдаг нь харамсалтай.
Хайртай хүн чинь өөрт чинь ч гэсэн хайртай  гэдгийг мэдэх тэр мөч хамгийн сайхан мөч... Энэ бол яалт ч үгүй үнээн...
" U r my light " энэ үг миний сонсож байсан үгнүүдээс хамгийн их сэтгэл догдлуулсан үг. Хичнээн сайхан үг ч олон хэлбэл ямар ч үнэ цэнэгүй, харин энгийн үг ч цагийг нь олж хэлбэл дэндүү үнэ цэнэтэй байдгийг одоо л ойлгож байна.

4 comments:

  1. bichjaga etr ni neeh huurhuun hahaha yaag yaridag shigee bicheed, yariag ni sonsjam shig l bdin haha :D

    ReplyDelete
  2. Hair hair hair. Munhiin aguu sedev,,.
    Ygeer helshgui medremj...

    ReplyDelete
  3. Hehe saihan bichjee... 2 goy todorhoilolt medej avlaa thanks :)

    ReplyDelete
  4. Хайр гэж дундрашгүй их ундаргийг дүүрдэггүй савруу юүлэхийг хэлнэдээ...

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: