Saturday, June 11, 2011

Human like Water

Блогоо эргэж тойролгүй асар их удчихжээ. Тэгээд тоосыг нь үргээж өөрийн бодлоосоо бичихээр шийдлээ.
Хаанаас ч билээ нэг ийм үг сонсож байлаа. " 3 стаканд ус яг ижил ус хийгээд 3 өөр өрөөнд оруулж тавьжээ. Тэгээд эхний өрөөнд оруулсан усанд байнга ус бол амьдралыг тэтгэгч эрдэнэ, усгүйгээр хүн хэзээ ч амьдарч чадахгүй гэх мэтчилэн магтаалын үгийг хэлдэг,  2 дохь өрөөнд оруулсан усанд үргэлж муу муухай бүхнийг хэлж, ус бол юу ч биш зүгээр л нэг хар ус төдий гэхчилэн муулдаг байжээ. Харин 3 дахь өрөөнд оруулсан усыг огт тоолгүй хаяад яг 7 хоногийн дараа нөгөө 3 стакантай усаа зэрэгцүүлж харьцуулахад эхний өрөөнд байсан ус тув тунгалаг, энерги сайтай рашаан болон хувирч, 2 дохь өрөөний ус бохирдож, муу энергийг шингээсэн байсан бол 3 дахь ус бүр ялзарч муудаад өмхийрсөн байжээ.

Хүний биеийн 70% нь ус байдаг учраас хүн устай яг адилхан байдаг бөгөөд түүнийг магтаж, хайрлах тусам улам гэрэлтэж, амьдрах итгэлээр дүүрэн байдаг бол муулж, харааж зүхэх тусам улам муу энергийг өөртөө хуримтлуулж, ажил үйлс нь хүртэл бүтэлгүй болдог. Харин хүнийг хэн ч санахгүй, хэнд ч хэрэггүй хэн нэгэн болж хувирвал 3 дахь устай яг ижил хувь тавилан хүнийг хүлээдэг. Тиймээс хүн бүрийн хайрыг татаж магтуулдаггүй юм аа гэхэд ядаж муугаар ч гэсэн хэн нэгэнд дурсагдаж байвал хүн амьдарсаар л байдаг гэнээ. "
Анх энэ түүхийг нилээн хэдэн жилийн өмнө сонсоод алинд нь багтаж амьдардаг юм бол гэсэн бодол төрж бас яагаад ч юм айж байж билээ. Үүнийг уншиж байгаа та ч гэсэн бас нэг бодоод үзээрэй!!!

4 comments:

  1. аль алинд нь л багтышд :D

    ReplyDelete
  2. Өө тэх аль алинд багтаж байгаа. Би ч мөнх наслах байх аа.

    ReplyDelete
  3. Hehe saihan l tuuh bna! Uuriiguu ch gsn bodood uzchihlee...

    ReplyDelete
  4. Овоо хөөрхөн хандлагатай болох гээд байгаамуу даа

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: