Friday, April 15, 2011

Red rose


Цэцэг цэцэгсийн дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь гэж бяцхан шувуу цагаахан сарнайд дурлажээ. Түүнд хайртайгаа хичнээн хэлэвч сарнай шувууны үгийг огтхон ч тоодоггүй байв. Гэтэл нэгэн өдөр бяцхан шувуу сарнай дээр ирэхэд сарнай түүнд: Миний дэлбээ улаан болсон цагт би чамайг хайрлана  гэжээ. Бяцхан шувуу түүний хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хоёр далавчийг тасдан цусаараа цагаан сарнайг улаан болгожээ. Энэ мөчид сарнай бяцхан шувууг өөрт нь ямар их хайртайг мэдэн хайрлах гэтэл түүний хувьд аль хэдий нь оройтсон байлаа. Энэ цагаас хойш улаан сарнай хайрын сарнай болсон түүхтэй гэнэ.
Дэндүү харамсалтай хайрын түүх...


3 comments:

  1. mash ih taalgdsan bolhor copydood awchlaa hehe:D

    ReplyDelete
  2. tewer duuren ulaan sarnai belegley ee :D

    ReplyDelete
  3. Хөөрхий тэр шувуу. Шувуу нь эрэгтэй нь гэж ойлгогджийн. Энэ охидууд нээрээ эрчүүдийг бараг амиа хорлотол нь юм шаардана шүү нээрээ.

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: