Friday, April 8, 2011

~ ~ ~

Хавар болохоор яагаад ч юм нэг л гунигтай болчих юм. Хажуугаар өнгөрөх хосууд дэндүү жаргалтай харагдаад... Хайрлаж, хайрлуулж байгаа хүн бүр үзэсгэлэнтэй санагдаад, хайрын тухай дуу бүхэн гунигтай сонсогдоод, намуухан үдшийн сэвшээ салхи нь хүртэл цаанаа л нэг санаашраад байгаа юм шиг нэг л уйтгартай...
Хавар чи дөрвөн улирлын эхлэл байлтай. Ертөнц хуучин бүхнээ шинээр сольж, цэцэг навч өндийн соёолж, шинэ амьдрал, шинэ ертөнц дахин мэндэлнэ. Хүмүүсийн хувьд ч мөн шинэ бүхнийг хүсэн хүлээдэг. Гэтэл намайг яагаад ийм их гуниг нөмөрчвөө. Зав л гарвал санаашраад, гүн бодолд автаад, сэтгэл нэг л тавгүй...Ийм байдалдаа дургүй хүрч байна. Юу ч бодолгүй, юунд ч санаа зоволгүй, найдвар, хүлээлтгүйгээр бүхнийг мартаад зүгээр л ирээдүйг харахыг хүснэ.
Гэрэлт зуланд хүслээ шивнээд зах хязгааргүй тэнгэрийн мандалд хөөргөхийг хүснэ...

2 comments:

  1. Teer negen udrin zul orgoh esloliig sanchihla mashid ih dogdolj baijiij bilee

    hized martagdashgu ariuhan dursamj kkk

    ReplyDelete
  2. Хавар нээрээ мангар улирал шүү. Нээх сайхан дурсамжтай өнгөрүүлсэн хавар гэж байдгүйн байнөө. Хамаг юм хөдөлгөчөөд..... хоосон үлддэг.....

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: