Monday, July 4, 2011

♥ ♥ ♥

Бие холдвол сэтгэл холдоно гэж хүн болгон хэлдэг ч энэ үгэнд итгэхийг үнэхээр хүсдэггүй. Ер нь ч тэгээд одоо үед интернет гэж сайхан юм байхад хаана ч байсан дэргэд юм шиг харьцах боломжтойгоос хойно сэтгэл хөрнө ч гэж юу байхав.
Бараг охин болгоны хүсэл үлгэрийн ханхүүтэй учраад түүгээрээ гүнж шиг хайрлуулж, аз жаргалтай амьдрах байдаг байх. Миний хувьд ч гэсэн 10 жилдээ иймэрхүү л юм мөрөөдөж, жинхэнэ төгс хайртай учрахыг хүсдэг байсан. Хорвоо дээр төгс зүйл гэж байдаггүй ч жинхэнэ юм гэж байдаг болохоор төгс биш ч жинхэнэ хайр гэж байдаг юм билээ. Түүнийхээ л хажууд би өөрийнхөөрөө байж, түүнийг харахаар л нүүрэнд минь баясал тодорч, аз жаргалтай байдаг болохоор тэр минь яалт ч гүй миний хайр. Түүнээсээ хайртай гэдэг үгийг хүссэнээрээ олон сонсдоггүй ч ховорхон хэлдэг хэдэн үг нь түүний минь хайрыг дэндүү их мэдрүүлдэг болохоор илүү их үнэ цэнэтэй байдаг.
Цаг хугацаа өнгөрөх тусам дурсамж үргэлж нэмэгдсээр л... Өмнөх сайхан дурсамжуудыг мартагдуулахаар бүр сайхан дурсамжууд бий болсоор байгаа нь гайхалтай. Урьд нь зөвхөн түүнийг хайрладаг байсан бол одоо түүнийхээ хүсэл мөрөөдөл, сэтгэл гээд бүх зүйлийг нь хайрладаг болчжээ. Түүнийхээ царайг харахгүй, хоолойг нь сонсохгүй, нүдээ нээхэд тэр минь харагдахгүй нэг л хонохоор амьдрал нэг л уйтгартай, харанхуй санагдаад л...
to be continued...

3 comments:

  1. hairiigaa yamar ih sanajina a...

    ReplyDelete
  2. Сайхан бичжээ.. Жинхэнэ хайр дурлалдаа умбаж буй хүний үгс байна даа..

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: