Tuesday, January 17, 2012

Бодол...

Урьд нь би амьдралыг дэндүү амархан, сайн сайхнаар төсөөлдөг байлаа. Ямар ч саад бэрхшээл, зовлон гуниггүй зөвхөн инээд хөөр, аз жаргалаар дүүрэн төсөөлөгддөг байсан амьдрал гэгч яг үнэндээ тийм биш бололтой. Ийм жаахан юм байж том том ярилаа гэх хүн байж магадгүй ч хүн нас ахих хэрээр амьдралыг улам мэдэрч, илүү хашир, эргэцүүлэн бодох нь их болдог гэж үнэн бололтой. Би яг өнөөдрийн байдлаасаа өнгөрсөн рүү эргэн харахад арай ч ийм их юмыг боддог байгаагүй зөвхөн өнөөдрөөрөө л амьдардаг байжээ. Одоо гэтэл яагаад ч юм санаа зовох зүйл нь хамаагүй их болоод, үүрэг хариуцлага нь нэмэгдээд байгаа нь дасаагүй болоод ч тэр үү нэг л таалагдахгүй байна. Хүмүүст итгэх итгэл минь ч багасаад зарим зүйлийн талаар боддог байсан бодол минь ч өөрчлөгдөөд нэг л биш ээ...
Сүүлийн үед нэг л юмыг гайхаж байна. Эрэгтэй хүний хувьд хайр гэдэг зүйлийг эмэгтэй хүнээс арай өөрөөр төсөөлдөг юм шиг ээ. Эмэгтэй хүн бүр хайртай залуугаа амьдралынхаа хамгийн сүүлийн эр хүн байгаасай гэж хүсдэг бол эрэгтэй хүний хувьд тийм биш бололтой. Эрчүүд өөрсдийгөө эмэгтэй хүнийг мэддэг гэж боддог бол тэр том эндүүрэл. Яг үнэндээ хэн ч хэнийг дотор нь орсон юм шиг ойлгож мэдэрч чадахгүй. 
Таалагдсан болгондоо хайртай гэдэг үгийг харамгүй хэлж, өмчлөхийг хүсдэг эрчүүд тэр үгнийхээ утгыг бүрэн ойлгож, хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай байдаг гэдэгт би лав эргэлздэг. 
Эрэгтэй хүн эхнэрээ өнгөрөхөд өрхийг нь бүтээх зуураа одоо хэнтэй суух вэ гэж боддог гэсэн нь оргүй үг лав биш байх. 
Эрэгтэй эмэгтэй 2 хүний ялгаа нь салсныхаа дараа эрэгтэй нь " Энэнээс илүү эмэгтэйтэй учирна" гэж боддог бол эмэгтэй хүн " Дахиж хэнийг ч энэнээс илүү хайрлаж чадахгүй" гэж боддогт л байдаг. 
Гэхдээ энэ зөвхөн миний л бодол болохоор санал зөрөлдөх хүн байх л байх. Бүх эрчүүдийг ийм гэж хэлээгүй болохоор харьцангуйгаар бодолцож үзээрэй. 

5 comments:

  1. Эрэгтэй эмэгтэй 2 хүний ялгаа нь салсныхаа дараа эрэгтэй нь " Энэнээс илүү эмэгтэйтэй учирна" гэж боддог бол эмэгтэй хүн " Дахиж хэнийг ч энэнээс илүү хайрлаж чадахгүй" гэж боддогт л байдаг. Бүх эрчүүлийг л ингэж бодсон вайндаааа o>0 хаха.

    ReplyDelete
  2. Emegtei ni harin chamaig hen ch nad shig dahij hairlahgui gej helhiin bish uu

    ReplyDelete
  3. Humuus salj l baidag shd. Tegeed yaana gej, amidral urgeljildegeeree urgeljilne, nar dahin manddagaaraa mandana.

    ReplyDelete
  4. lol..

    Why aRe YoU aLWaYs aFRaiD LoVe..

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: