Tuesday, January 31, 2012

* * *

Чи намайг гэвэл би чинийх л байна
Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна.
Бардам залуу минь
Чихэнд сонсголонтой гуравхан үгэнд чинь
Бие сэтгэлээ зориулна гэвэл эндүүрэл шүү
Чи бид хоёрын харьцааг цаг хугацаа харуулна.
Урсан өнгөрөх хором бүхэнд
Өөрийн чинь үнэнг танинаа би.

Хайртай л юм бол хамаг хувцасаа тайл гэх нь үү?
Халуураад хэвтэхэд минь эм бариад гүйх нь үү?
Энэ бол чиний л сонголт
Эргэлзээгүй чи надад мэдрэгдэнэ
Би ээжийн чинь орлогч биш
Ганц шөнийн ***ийн бэлгэдэл
Салж өгдөггүй нойтон хамуу
Хажууд чинь гунхах утасны гангараа биш!
Би зөвхөн нэг л насныхаа хайрыг хүлээх
Өөртөө итгэлтэй
Өмнөөс чинь гуйхгүй
Өмчирхөг зантай нэгэн бүсгүй.
Хойноос чинь гүйлдэх олон хүүхнээс
Зүрхний чинь нөхөөс болсон нь хэд вэ?
Араас чинь гуйх 18туудаас
Анхны шөнийг нь авсан нь хэд вэ?
Хариулахгүй байсан ч болно
Тоолж хасах гэсээр томьёондоо чи орооцолдоно
Хайрлахгүй байсан ч болно
Хаяад би гүйж чадна
Чи намайг гэвэл би чинийх л байна
Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна.

1 comment:

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: