Wednesday, February 8, 2012

Миний хамгийн хайртай хүн бол...

Хэд хоногийн өмнө их муухай зүүд зүүдэлсэн. Яагаад ч юм аавыгаа гомдоогоод итгэлийг нь алдчихлаа гэж... Өглөө сэрээд нэг л эвгүй санагдаад утсаар ярина даа гэж бодож байгаад хичээл сургууль гээд залгаж амжаагүй байтал орой нь аав залгаад яагаад ч юм гэнэт " Аавынх нь охиндоо итгэх итгэл голын урсгалтай яг адилхан. Харин миний охин тэр урсгалыг хэзээ ч битгий тасалдуулаарай" гэж хэлдэг байгаа. Энэ үг надад хэтэрхий том үүрэг хариуцлагыг авчрах шиг л санагдсан. Миний хувьд хамгийн эрхэм хүн маань ямар ч үед миний талд зогсож, юугаар ч дутаалгүй, хайрлаж өсгөсөн аав минь болохоор аавынхаа ачийг хариулахыг хамгийн ихээр хүсдэг.  Багаасаа ааваасаа алхам ч холдолгүй, хаана л явна хамт явж байдаг аавын охин байсан болохоор ч тэр юм уу аавынхаа хайрыг зөндөө мэдэрсэн би их азтай охин. Одоо болтол аавдаа тэр жаахан охин хэвээрээ харагддаг эрх охин :D
Багадаа эрхэлж өссөн болоод ч тэр үү дүүтэй болоод аавын надад хандуулах анхаарал багасаад ч байгаа юм шиг санагдаад тэрэндээ өөрөө бүрэн итгээд аавдаа их гомддог байлаа. Үнсэж, эрхлүүлэх нь өдрийн од шиг болоод ирэхээр надад хайргүй болчиж гэж боддог байж билээ. Нэг л өдөр энэ бодол минь худлаа байсныг мэдсэн юм даа. Аав маань ажилдаа явахдаа өрөөнд маань орж ирээд унтаж байгаа намайг үнсдэг байсныг хэд хэдэн удаа худлаа унтаж байгаа дүр эсгээд харж байлаа. Миний аав ийм л ухаантай хүн шүү дээ. Хэзээ ч хүүхдээ хушуу дэвсэж эрхлүүлээд байдаггүй хэрнээ хайраа үргэлж харуулсаар байдаг миний аав хамгийн мундаг нь. 
Уг нь аавдаа зодуулбал барцад нь арилдаг гэж хүмүүс ярьдаг ч аав минь надад гар хүрэх нь битгий хэл ширүүн ч харж үзээгүй тийм л зөөлөн хүн. Хатуухан ч үг хэлж байгаагүй миний аавын зүгээр л нэг хэлсэн үг болгон нь надад ихийг бодогдуулдаг. Тиймдээ ч би аавтайгаа ярилцах хамгийн дуртай. 
Хайртай шүү гэдэг үгийг аавдаа тэр болгон хэлээд байж чаддаггүй болохоор ядаж өөрийнхөө блогт " ААВАА ОХИН НЬ ТАНДАА ХЭНЭЭС Ч ИЛҮҮ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ ШҮҮ" гээд бичихийг хүслээ. 

5 comments:

  1. Энэ бичлэгийг чинь уншаад би ч гэсэн аавдаа хайртай шүү гэдэг үгийг хэлмээр санагдлаа... сэтгэлд хүртэл бичжээ...

    ReplyDelete
  2. bi aavigaa eejige yalgalgu hairladg.... yagad ch yum emegte bolod ter uu eejdee bi iluu oilgoltsdg... harin ohiduud aavtaiga sain oilgoltsdg ni jam yosniih bh l da.... ene talar sonirholtoi tailbar bdg l yum bile...
    goy niitlel boljee

    ReplyDelete
  3. zolzaya ooroo ih huurhun ohin bololtoi bolvl taniltsah yumsn :D

    ReplyDelete
  4. if i have fortune to meet you i won't let u down...

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: