Wednesday, January 11, 2012

2012

Шинэ он гарлаа... Хүмүүсийн ам дамжсан яриагаар дэлхий сөнөнө гээд байгаа ч Вангагийн зөгнөл дуусаагүй байхад арай ч сөнөчихгүй байх. Миний хувьд энэ жил яалтчгүй чухал жил. 2008 онд би амьдрал хэмээх хязгааргүй далайд аялах завиа сонгож байсан бол энэ жил сэлүүрээ аван аяллаа эхлүүлэх гэж байна. Оюутан хэмээх сайхан цаг минь дурсамж болон үлдэх мөч хаяанд ирвээ ингээд. Өмнө нь би өөрийгөө их азгүй үед төрсөн гэж боддог байлаа.
Анх төрөөд эмнэлгээс гарахад л инфляци 2 дахин нэмэгдэж, юм хомс үед өсөөд, сургуульд оронгуут л системдээ шинэчлэл хийнэ гэж туршилтын туулай болгоод зарим хичээлүүдээ ч үзэж чадалгүй эмч, инженер болох гэдэг мөрөөдлийн зүйл болсон, байсан боломжоо ашиглаад их сургуульд ортол сургууль нь олон улсад магадлан итгэмжлэгдэх гээд бас л туршилт болгож системээ өөрчлөөд, ядаж тэр нь бидэнд падгүй зүйл болсон гэх зэргээр бодон үе үе харамсдаг л байлаа. Гэхдээ л би алтан үеийн хүүхэд байсан. " 90-ээд оныхон бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банана, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цехийн 25,50ын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс кассетан дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, кассет тоглуулагч, чат өрөөний анхдагчид. Бид Super Nintendo, Sega-н дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглоомны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аялж, машины араас чирэгдэж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарч байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд. " гэж ямар гярхай хүн нь хэлсэн юм мэдэхгүй ч яалтчгүй энэ үнэн. Би чинь 2 зуун бүр цаашлаад 2 мянган үзсэн ховорхон азтай хүмүүсийн нэг шүү дээ. Тиймдээ ч залуу насанд итгэл, мөрөөдөл, зорилго байхад газардахгүй болохоор хичээх л хэрэгтэй. 
2012 он миний хувьд зөв сонголт, амжилтаар дүүрэн жил байгаасай гэж хүсэж байна...

3 comments:

  1. Ãî¸ íèéòëýë áàéíà Çîëêà àìæèëò ! :-bd

    ReplyDelete
  2. Ёстой гоё санагдчихлаа :) Энэ он үнэхээр амжилт бүтээлээр дүүрэн аз хийморьтой байх ботугай!

    ReplyDelete
  3. + Teveg togloj uur surguuli uur angiihantai zodoldoj, jiiltsej saihan bj dee

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: